Катар улс Персийн булангийн бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед тус улсын байр суурь анхаарал татаж байна.
Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажид Аль-Ансари энэ талаар Al Jazeera телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан. Тэрбээр бүс нутгийн нөхцөл байдал эмзэг хэвээр байгаа бөгөөд Персийн булангийн орнууд аюулгүй байдлын бодлогоо шинэ нөхцөлд нийцүүлэн дахин авч үзэх шаардлагатайг онцолжээ.
Мажид Аль-Ансари Иран бол бүс нутгийн бодит хүчин гэдгийг тэмдэглэж, Персийн булангийн орнууд нэг орон зайд хөршийн хувьд зэрэгцэн оршин тогтнож байгаа бодит нөхцөл байгааг дурджээ. Тэрбээр бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах, зэрэгцэн орших арга замыг эрэлхийлэх шаардлагатайг мөн хэлсэн байна.
Түүнчлэн Персийн булангийн орнуудын батлан хамгаалах хамтын ажиллагааны тогтолцоо тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгаа ч одоогийн нөхцөлд аюулгүй байдлын бодлогыг дахин авч үзэх шаардлага үүссэнийг тэмдэглэжээ.
Израиль, Иран, АНУ-ын хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Персийн булангийн орнуудын байр суурь анхаарал татаж байна.
| Катар: Бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэх шаардлагатай | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.