Шууд Chart

Улаанбурхан өвчнөөр 49 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2026-03-29 10:32:43

 

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.464 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11704, орон нутагт 2755 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 28-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 49 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 18 хүн, хөдөө орон нутагт 31 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5252 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3533, 5-9 насны 1850 хүүхэд, 15-19 насны 1788 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


Улаанбурхан өвчнөөр 49 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баднагарав [127.0.0.xxx] 2 цаг 37 минутын өмнө
Таалагдсан

Бидэнтэй нэгдээрэй