АНУ-д “No Kings” уриатай жагсаалууд өнгөрсөн амралтын өдрүүдэд улс даяар өрнөж, олон сая хүн оролцсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тус жагсаал гуравдугаар сарын 28-нд АНУ-ын бүх 50 мужид 3 мянга гаруй жагсаал зохион байгуулагдаж, нийт 8 сая орчим хүн оролцсон нь сүүлийн жилүүдийн хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн нэг болсон гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
Жагсаалууд Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Миннеаполис, Лос-Анжелес зэрэг томоохон хотуудад өргөн хүрээнд болсон байна. Мөн АНУ-аас гадна Парис, Сидней зэрэг хотуудад жагсаал зохион байгуулагдсан талаар мэдээлжээ.
Жагсагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого, Ирантай холбоотой хурцадмал байдал, цагаачлалын бодлого, амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн уриа барьсан байна.
Зарим хотуудад жагсаал тайван болсон бол Портланд, Лос-Анжелес, Даллас зэрэг хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай мэдээлжээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ APnews
| “No Kings” жагсаал АНУ даяар өрнөж, олон сая хүн оролцов | ||
| Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.