АНУ-ын Засгийн газар хууль сахиулах байгууллагын хайхрамжгүй буруутай үйлдлээс болж хохирсон иргэнд 4 сая америк доллар олгожээ. Өнгөрсөн 4 сарын 21-нд Калифорни мужийн Сан Диего их сургуулийн оюутан Чоны гэрт цагдаа нар нэгжлэг хийж, их хэмжээний сэргээх үйлчилгээ бүхий мансууруулах бодис илрүүлсэн учир түүнийг түр хорьж саатуулаад байсан юм. Гэвч түүнийг шоронгийн камерт оруулснаас хойш 5 хоногийн дараа л эргэсэн байна. Энэ хооронд Чон өлсөж, цанган харангадахын даваан дээр хуягууд ирж, түүнийг аварчээ. Ямар нэг эзгүй зэлүүд газар биш Холбооны улсын хууль сахиулах байгууллагын саатуулах байранд хүний эрх зөрчигдсөнд тэр гомдол гаргасан байна. Энэ хэрэг явдлыг хүний эрхийн байгууллагынхан хийгээд зарим төлөөлөгчид “Хүний санаанд оромгүй, хэзээ ч байж боломжгүй алдаа” хэмээн тайлбарласан аж. Ардчилсан оронд эрхээ хасуулаагүй байтал ийнхүү тамлан зовоож, дэндүү хайхрамжгүй байдал гаргасан үйлдэлдээ тус улсын Засгийн газраас нөхөн олговор олгож 4 сая америк долларыг олгосон байна.
| АНУ-ын Засгийн газар хохирсон иргэнд 4 сая ам доллар олгожээ | ||
| Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.