Шууд Chart

Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

2026-03-31 09:20:02

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.03.31) байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Халхгол, Хөвсгөл аймгийн Түнэл, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сум буюу 8 аймгийн 14 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 21.175 га талбай өртсөн бөгөөд ой, хээрийн түймрийн аюулаас 4 гэр, 2 өвөлжөөг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн нийт 677 хүн, 94 автомашинтайгаар ажиллалаа.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ой, хээрийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.


Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй