Шууд Chart

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

2026-04-02 09:19:38

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм.

Төсөл, арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн менежер, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, зураг төслийг хийж байгаа компанийн төлөөллүүдтэй далан дагуу явж, замын трасст өртсөн буюу газар чөлөөлөлт хийх байршлуудтай танилцаж, санал солилцлоо.

Түүнчлэн гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах бусад ажлын талаар албаныхан хэлэлцлээ.

Дугуйн болон явган хүний зам барихаар төлөвлөсөн 4 метр урттай далан дагуу замын трасст өртсөн 20 гаруй, мөн айлын орц, гарц нь далан руу харсан 20 гаруй байршил байна. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаныхантай ярилцаж, дээрх байршлуудад газар чөлөөлөх талаар эзэдтэй нь зөвлөлдөх, чөлөөлсөн айлын газарт сагсны болон тоглоомын талбай барих талаар санал солилцлоо.


Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй