Шууд Chart

Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэлжээ

2026-04-02 10:42:43

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүлжээ. Шалгалтыг гуравдугаар дугаар сарын 19-нээс  дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Тус шалгалтыг 01/13 дугаартай удирдамжийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой юм.

  • Шалгалтаар дараах асуудлуудыг хамруулан шалгаж байгаа аж. 
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт
  • Ус ашиглалт, зөвшөөрөл, төлбөрийн биелэлт
  • Хог хаягдлын ангилал, хадгалалт, тээвэрлэлт, гэрээний хэрэгжилт
  • Аюултай хог хаягдлын бүртгэл, хадгалалт, дахин боловсруулалт
  • Ашигласан тос болон шингэн хаягдлын менежмент
  • Ариун цэвэр, орчны стандартын хангалт

Мөн шаардлагатай тохиолдолд агаар, хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллана.


Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэлжээ  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй