Шууд Chart

Гааль дээр 480 орчим байгалийн улаан чулууг хураан авлаа

2014-10-08 10:25:07

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн дэх гаалиар их хэмжээний чулуу ачиж хууль бусаар хил давуулахыг завдсан хэрэг гарчээ. Гаалийнхныг шалгахад таван жолооч УАЗ-Фургон автомашинаа давхар шаллан нуувч хийн нэмж тоноглосон байсан аж. Тэд байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны саванд, улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж, суудлынхаа доогуур нуусан байдалтай байсан гэнэ.

Хил давуулахаар завдсан байгалийн улаан чулууг жинлэхэд нийт 480 кг орчим татсан байна. Шивээхүрэн дэх гааль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сэхэ боомттой хиллэдэг юм.   



Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомт БНХАУ-ын  Сэхэ боомттой хиллэдэг. Нийт боомтуудад Монголын гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан ажлын хэсэг шалгалт хийх үеэр Шивээхүрэн- Сэхэ боомтын ажиллах цагийн хуваарийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын боомтод ажиллаж байгаа хяналтын байгууллагын ажилтнууд өдрийн цайны цаггүй ажиллаж байгаа ч БНХАУ-ын Сэхэ боомт дахь хил хяналтын байгууллагууд өдрийн цайны цагтай ажиллаж буй нь хил дээрх бөөгнөрөл үүсэх шалтгаан болдог ажээ. Тиймээс талууд энэ асуудлыг хэлэлцээд, цайны цаггүй болгож, хоёр талд харилцан хүндрэлгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн талаар албаныхан онцоллоо. - See more at: http://dnn.mn/%D1%88%D0%B8%D0%B2%D1%8D%D1%8D%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD-%D1%81%D1%8D%D1%85%D1%8D-%D0%B1%D0%BE%D0%BE%D0%BC%D1%82%D1%8B%D0%BD-%D0%B0%D1%87%D0%B0%D0%B0%D0%BB%D0%BB%D1%8B%D0%B3-%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B0%D1%81%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B0/#.dpuf


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Гааль дээр 480 орчим байгалийн улаан чулууг хураан авлаа   
Үзсэн: 5452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй