Ойн тухай хууль, Улсын Онцгой комиссын 2026 оны 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын 2026 оны 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2026 оны А/54 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажилд байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор урамшуулалт эргүүлээр ажиллах тухайн ногоон бүсэд оршин суугч нутгийн иргэдтэй гэрээ байгууллаа.
Ингэснээр тухайн ногоон бүсэд түймэр гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, төр, иргэдийн хамтын ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэнэ гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
| Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана | ||
| Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.