Дональд Трамп эмийн импортод 100 хувийн татвар ногдуулах санал танилцуулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Энэ алхам нь эмийн үйлдвэрлэлийг дотоодод татах, гадаадын эмийн компаниудтай шинэ хэлэлцээр хийхэд шахалт үзүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.
Энэ нь импортын эмийн бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах, дотоодын эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эмийн хангамжийг дотооддоо төвлөрүүлэх зорилготой аж.
Мөн АНУ гадаадын эмийн нийлүүлэлтээс хэт хамааралтай болсон гэж онцолжээ. Ялангуяа зарим эмийн үйлдвэрлэл нь БНХАУ, Энэтхэг, Европын Холбоо зэрэг бүс нутагт төвлөрсөн нь эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар ийм өндөр татвар хэрэгжвэл эмийн үнэ өсөх, худалдааны маргаан нэмэгдэх, улмаар эмийн нийлүүлэлтэд өөрчлөлт гарах магадлалтай юм.
Гэхдээ зарим ажиглагчид энэ шийдвэрийг эмийн компаниудыг АНУ-д үйлдвэр байгуулахад шахалт үзүүлэх бодлого гэж үзэж байна. Ийнхүү эмийн импортод 100 хувийн татвар ногдуулах санал гарсан нь дэлхийн эмийн зах зээлд нөлөөлөх томоохон өөрчлөлт болж магадгүй нөхцөл үүслээ.
| Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах талаар танилцуулав | ||
| Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.