Шууд Chart

Дахин төлөвлөлтийн эхний ээлж энэ сарын 15-наас байрандаа орно

2014-10-08 10:38:33

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд энэ сарын 15-наас шинэ байрандаа орно" гэж мэдээллээ. 

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүд эхний ээлжийн 4000 орчим орон сууцыг 2014 оны дөрөв, 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өнөөдөр “Хера пропертийз” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг Ханын материал орчимд барьсан 189 айлын гурван блок орон сууцны барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөх юм. Улсын комисс хүлээгээд авчихвал тэд өвлөөс өмнө байрандаа орно. 

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу, НИТХ-аас тогтоосон 21 байршилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил эхлээд жил гаруй болж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дахин төлөвлөлтийн эхний ээлж энэ сарын 15-наас байрандаа орно  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй