Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт "Сүлд" спорт хороо, Хемон Констракшн ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, Нэгдэл клуб, "Таван Хан" дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарчээ.
Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн арслан С.Доржпаламд гардуулсан юм.
Нэрэмжит барилдааныг тохилдуулан Г.Эрхэмбаяр аваргад МҮБХ болон аваргууд, Таван-Хан дэвжээний бөхчүүд, үе тэнгийн бөхчүүд, багш, шавь нар, ах дүү, найз нөхөд, нутгийн иргэд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Мөн Г.Эрхэмбаяр аваргад Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын үе тэнгийнхэн буюу “Монгол-95” клубээс хүндэтгэл үзүүлсэн байна.
| Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.