Шууд Chart

Малын хачиг нь 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг

2026-04-06 11:05:50

Манай улсад хачгаар дамждаг 3 төрлийн халдвар бүртгэгддэг. Халдвар агуулсан малын хачигт хазуулахад хачигт риккетсиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин, халдвар агуулсан ойн хачигт хазуулахад хачигт боррелиоз гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин, хачигт энцефалит гэдэг вирусээр үүсгэгддэг өвчин тусна.

Ямар төрлийн амьтад өвчилж, хүнд халдвар дамждаг вэ?

Мал ба зэрлэг амьтдын дунд хачгаар халдвар тархаж, байгаль дээр голомт үүсгэдэг. Мал, амьтдад халдварын шинж тэмдэг бүдэг илэрдэг. Халдвартай мал, амьтны цус сорсон хачиг халдвар дамжуулдаг. Ойн хачгаар дамждаг халдвараар өвчилсөн үхэр, ямааны түүхий сүү, цусыг уухад хүнд халдвар дамждаг.

Хачгаар дамжих халдваруудаар хэн өвчилдөг вэ?

  • Хачигт риккетсиоз
  • Манай улсын бүх аймаг, хот суурин газрын иргэд өвчилдөг. Бүх насныхан өвчлөх боловч 1-9 насны хүүхдүүдийн дунд илүүтэй тохиолддог.
  • Өвчлөгсөдийн 54,9 хувь эмэгтэйчүүд байдаг.
  • Нийт өвчлөгсөдийн 11 хувийг малчид эзэлдэг.

Малын хачиг нь 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг тул жил бүрийн 4-5 дугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг.

Хачгаар дамжих халдваруудын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  • Хачигт риккетсиоз
  • Ихэвчлэн толгойн үсэнд хачиг шигдэж, шарх үүсгэнэ.
  • Ойролцоох тунгалгийн булчирхай цочиж хөндүүрлэнэ.
  • Хачиг шигдсэнээс хойш 3-7 хоногийн дараа халуурна.
  • Хэсэг газар эсвэл бүх биеэр арьсан дээр гөвдрүүт тууралт гарна.
  • Хачиг шигдсэн шарх анихгүй удна.
  • Толгой өвдөнө, нүд улайна.

Хачгаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

  • Ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах
  • Хувцсанд хачиг орвол авч хаях ЭСВЭЛ 10 минут халуунаар үйлчлүүлэх
  • Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв авахуулах
  • Ямаа, үхрийн түүхий сүү, мах, цус, хэрэглэхгүй байх
  • Тод өнгийн хувцас өмсч, хачиг наалдсан бол авч хаях
  • Хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгах
  • Хачигт хазуулсан бол эмнэлэгт яаралтай хандах
  • Хачигт энцефалитын байгалийн голомтот ойн бүсэд амьдардаг, тогтмол зорчдог, ажил эрхэлдэг бол вакцин тариулах

Малын хачиг нь 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй