Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа талаарх иргэний мэдээллийн дагуу байгаль орчны улсын байцаагчид болон экологийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ашиглаж байсан техник хэрэгслийг буцаан татуулах арга хэмжээ авлаа.
Энэхүү асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйлдэлд онцгой анхаарал хандуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Цаашид байгаль орчны улсын хяналтын газраас хууль бус олборлолтыг таслан зогсоох, эрсдэл бүхий бүс нутгуудад хяналт шалгалтыг тогтмолжуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байгаль орчныг сэргээн хамгаалах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.
Дашрамд дурдахад 2025 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын тогтоолоор түр карьер олгосон нийт 57 газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд 57,250,000 төгрөгийн торгууль, 168,834,085 төгрөгийн хохирол нөхөн төлбөр ногдуулан, зөрчил тус бүрд албан даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.
| Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.