Шууд Chart

АНУ-ын цэргийн баазуудын ойролцоо үл мэдэгдэх төхөөрөмжүүд илэрчээ

2026-04-07 13:35:05

Энэ гуравдугаар сард АНУ-ын цэргийн хэд хэдэн баазын дээгүүр үл мэдэгдэх нисгэгчгүй төхөөрөмжүүд илэрсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайлбал, Луизиана муж дахь стратегийн бөмбөгдөгч онгоц байрладаг Барксдейл агаарын цэргийн баазын орчимд зөвшөөрөлгүй дронууд удаа дараа илэрсэн байна. Зарим тохиолдолд хэд хэдэн төхөөрөмж нэгэн зэрэг нисэж, цэргийн баазын ойролцоо тодорхой хугацаанд агаарт байсан аж.

Мөн АНУ-ын батлан хамгаалах салбарын өндөр хамгаалалттай бүсэд тооцогддог Вашингтон хот дахь Форт Макнейр цэргийн байгууламжийн дээгүүр үл мэдэгдэх дронууд илэрсэн тухай мэдээлсэн байна. 

АНУ-ын албаныхны мэдээлснээр, эдгээр төхөөрөмжүүдийн гарал тодорхойгүй бөгөөд зөвшөөрөлгүй нислэгүүд байсан тул холбогдох байгууллагууд шалгалт эхлүүлжээ. Одоогоор гадаад улсын ажиллагаатай холбоотой эсэхийг батлаагүй бөгөөд иргэний дрон, туршилтын төхөөрөмж зэрэг хэд хэдэн боломжийг шалгаж байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд цэргийн баазуудын ойролцоо үл мэдэгдэх нисгэгчгүй төхөөрөмж илрэх тохиолдол нэмэгдэж байгаа нь аюулгүй байдлын шинэ сорилт болж байгааг шинжээчид онцолж байна.


АНУ-ын цэргийн баазуудын ойролцоо үл мэдэгдэх төхөөрөмжүүд илэрчээ  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй