Шууд Chart

Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ

2026-04-07 15:16:30

Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сард нэр бүхий хуулийн этгээд нь ашиг сонирхлын төлөө “Химийн хорт болон аюулгүй бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан кали, төмрийн цианид, азотын хүчил, калийн сульфид, хүхрийн хүчил, натрийн метабисульфит, натрийн гипохлорит, калийн гидроксид, хромын ангидрид, калийн дихромат, цайрын исэл, бензол, шоргоолжны хүчил зэрэг бодисуудыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 15,000,000 төгрөгөөр мөн тус хуулийн 3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 30,000,000 төгрөгөөр тус тус торгож, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулжээ.

Иймд иргэн та химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.  


Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй