Шууд Chart

Котоошюү зодог тайлан "ояката" боллоо

2014-10-08 11:04:28

Болгарын озеки Котоошюүгийн зодог тайлах ёслол өнгөрөгч дөрөвний өдөр болсон байна. Түүний үсэнд 350 хүн хайч хүргэж, хамгийн сүүлд Садогатакэ "ояката" /багш/ "магэ" /их үс/ үсийг нь авснаар "озеки" Котоошюү, "ояката" /сумогийн багш/ Котоошюү болжээ.

Зодог тайлах ёслолын үеэр Котоошюү “Та бүхний дэмжлэгээр 12 жил сумогийн дээд зиндаанд барилдлаа. Озеки цолон дээр тогтож олон жил барилдлаа. Их баярлалаа” хэмээн нулимс унагажээ.

Эдүгээ 31 настай Котоошюү 2005 онд мэргэжлийн сумод ороод 19 дэх тэмцээндээ "озеки" /арслан/ цол хүртсэн нь сумогийн дээд амжилтууд дунд хамгийн хурдан арслан болсон тохиолдлоор бүртгэгджээ. Түүнийг сумод хөл тавихаас өмнө Барууны орнуудаас амжилтад хүрсэн бөх хуруу дарам цөөн байсан юм. Котоошюүгийн дараагаар түүний нутгийн бөх озеки Брато зэрэг цолтнууд төрөн гарсан байдаг.

Одоо тэр Японы иргэн, сумогийн ояката болж шавь нараа өөрийнхөө хүрч чадаагүй ёкозүна болгох зорилготой байгаа гэнэ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Котоошюү зодог тайлан "ояката" боллоо  
Үзсэн: 1201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй