Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1385 дуудлага мэдээлэл иржээ

2026-04-13 12:04:46

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 4 дүгээр сарын 06- 12-ны өдөр хүртэл  нийтдээ 1385 дуудлага мэдээлэл иржээ.  

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 250,  зөвлөгөө хүссэн  106, мэдээлэл хүссэн 655, зорилтот бус 362, өргөдөл дуудлага мэдээлэл ирсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 250 дуудлага байгаагас аймгийн хэмжээнд 76, нийслэлийн хэмжээнд 174 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.  Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 16 хүүхэд үйлчилгээ авсан байна.  


Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1385 дуудлага мэдээлэл иржээ  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй