Шууд Chart

Дональд Трамп: АНУ НАТО-гийн гишүүнчлэлээ дахин авч үзэх шаардлагатай

2026-04-13 12:15:41

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн талаар дахин шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж, тус эвсэл “АНУ-д хангалттай дэмжлэг үзүүлээгүй” хэмээн дахин мэдэгдлээ.

Тэрээр АНУ НАТО-гийн гишүүнчлэл болон үүрэг оролцоогоо “дахин авч үзэх шаардлагатай” гэж онцолсон байна. Трампын энэ мэдэгдэл нь АНУ болон НАТО-гийн харилцаанд тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Тэрээр өмнө нь ч НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх, ачааллаа илүү тэнцвэртэй хуваалцах шаардлагатайг удаа дараа хөндөж байсан юм.

НАТО нь Хойд Атлантын гэрээний байгууллага бөгөөд Европ, Хойд Америкийн орнуудын хамтын батлан хамгаалах эвсэл юм. АНУ тус эвслийн гол тулгуур гишүүнд тооцогддог бөгөөд санхүү, цэргийн чадавхын хувьд хамгийн том хувь нэмэр оруулдаг улс хэвээр байна.

Иймээс Вашингтоны зүгээс НАТО-гийн үүрэг, ач холбогдлыг дахин авч үзэх тухай яриа нь зөвхөн дотоод бодлогын асуудал бус, Европын аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлөх боломжтой асуудал гэж шинжээчид анхааруулж байна.


Дональд Трамп: АНУ НАТО-гийн гишүүнчлэлээ дахин авч үзэх шаардлагатай  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй