Шууд Chart

Өнөөдрөөс III улирлын хичээл эхэллээ

2026-04-13 12:16:43

Өнөөдрөөс III улирлын хичээл эхэллээ. Боловсролын яамнаас энэ улиралд багшийн ачааллыг тэнцвэржүүлэх, бууруулах чиглэлээр дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд

1.Тайлан, бичиг цаасны ажлыг бууруулна.

  • Давхардсан тайлан, судалгааг нэгтгэж, шаардлагагүйг цуцална
  • “Нэг мэдээлэл – нэг удаа” зарчимд шилжинэ

2.Үнэлгээ, шалгалтын ачааллыг зохицуулна.

  •  Хэт олон давтамжтай шалгалтыг багасгана
  •  Сургалтын чанарт чиглэсэн уян хатан үнэлгээний арга хэрэглэнэ

3.Ангийн багш (АУБ)-ийн ажлыг дэмжинэ.

  •  Ангийн ажлын цаг, нэмэгдлийг бодитой болгох санал боловсруулна
  •  Эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалт хийнэ

4.Багшийн илүү цаг, ажлын ачааллыг бодитоор үнэлнэ.

  •  Илүү цагийн тооцоог ил тод болгож, зохих нөхөн олговор олгох тогтолцоог сайжруулна

5.Сэтгэлзүйн болон ажлын орчны дэмжлэг үзүүлнэ.

  •  Багшид чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийн сувгийг идэвхжүүлнэ
  • “Багшаа сонсъё” санал авах сувгийг нээнэ

 


Өнөөдрөөс III улирлын хичээл эхэллээ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй