Шууд Chart

Хотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа

2026-04-14 17:41:49

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, сурагчдын бүтээлүүдтэй танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хүүхдийн урлан бүтээх төв нь Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг тасралтгүй зохион байгуулж ирсэн чухал төв. Бид багш, сурагчдын хамтран хийсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаандаа худалдан авч, тохижуулж, урлан бүтээх төвийн сан хөмрөгийг шинэчлэх боломжийг судалж байна" гэв.

Мөн хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус төвийн сурагчдын бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, олсон орлогоор сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах чиглэл өглөө.

Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар манай төвд ирж суралцдаг. Энэ жил 19 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд хамрагдан өөрсдийгөө хөгжүүлж байна. Манай төв нь Монгол Улсад үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг цорын ганц томоохон урлан гэдгээрээ онцлог. Сурагчид уран зураг, уран баримал, уран сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцдаг. Анхан шатаа төгсөөд ахисан шат руу дэвшин илүү нарийн бүтээлүүд хийж сурдаг. Мөн бүх дугуйланд зураг зүйн суурь олгодог тул хүүхдүүдийн гарын ур дүй, анхаарал төвлөрөл сайжирч, дэлгэцийн хамаарлаас холдож чаддаг” гэлээ.

Хүүхдийн урлан бүтээл төвийн сурагч Н.Оюунтуяа “Би хичээлийнхээ хажуугаар долоо хоногт 2-3 удаа урландаа ирж суралцдаг. Одоогоор сүрлэн урлалын дугуйланд суралцаж, бүтээлийнхээ суурийг хийж байна. Энэ дугуйланд суралцсанаар олон шинэ зүйл сурч байна. Мөн багш нар маань бидэнд сонирхолтой байдлаар зааж өгдөг учраас илүү ойлгомжтой байдаг. Чөлөөт цагаа утас, цахим орчинд өнгөрүүлэхээс илүүтэй урландаа ирж, шинэ зүйл сурах нь надад илүү гоё санагддаг. Цаашид илүү гоё, нарийн хийцтэй бүтээлүүд хийж сурмаар байна” гэсэн юм.

 


Хотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. [127.0.0.xxx] 3 цаг 58 минутын өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй