Шууд Chart

Тариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов

2026-04-16 13:08:28

Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж нийт 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.

Дизель түлш олгох ажлыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариаланчид утсаар захиалга өгч, төлбөрөө төлсний үндсэн татан авах байдлаар олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Тариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй