Шууд Chart

В.Карпин 400 мянган еврогоо аваад халагдах уу

2014-10-08 13:56:09

Испанийн хөл бөмбөгийн “Мальорка” баг ерөнхий дасгалжуулагчаа халж магадгүй байна. Учир нь Валерий Карпин дасгалжуулагчтай “Мальорка” баг долоон тойргийн тоглолт хийсэн ч хоёрхон оноо аваад байгаа юм.

Тоглогч ахуйдаа тус багт гялалзаж байсан Валерий Карпин багийн дасгалжуулагчаар томилогдсоноор хамгийн сүүлд өнгөрсөн ням гарагт “Сарагоса”-тай тоглож 2:0-ээр ялагдсан бөгөөд багийн удирдлагууд энэ тоглолтын үр дүнгээс шалтгаалан халах эсэхээ шийднэ гэж байжээ.
Тоглолт “Мальорка”-гийн хожигдлоор өндөрлөсний дараа багийн захирал Мигель Анхель Надаль В.Карпинтай байгуулсан гэрээг судалж эхэлсэн байна. Хэрвээ В.Карпин халах юм бол Испанийн баг түүнд гэрээгээ хугацаанаас өмнө цуцласны төлбөр 400 000 евро төлөх юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

В.Карпин 400 мянган еврогоо аваад халагдах уу  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй