Шууд Chart

Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа

2026-04-19 10:53:49

Дорнод, Сүхбаатар аймагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн 4 түймрийн гурван түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа.

Үүнд:

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Минчүүрийн уурхай” гэдэг газар өчигдөр (2026.04.18) 10:25 цагт гарсан хээрийн түймрийг 17:45 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Билүүт" гэдэг газар 23:40 цагт гарсан хээрийн түймрийг 00:36 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.19) 08:00 цагт бүрэн унтраалаа.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул" гэдэг газар 12:48 цагт БНХАУ-аас хил давж орж ирсэн хээрийн түймрийг өнөөдөр (2026.04.19) 02:21 цагт цурамд оруулж, 09:06 цагт бүрэн унтраалаа.

Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газар энэ сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.


Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй