Шууд Chart

ГИХГ: Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон

2026-04-20 12:28:24

Гадаадын иргэн харьяатын байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна. Сүүлийн үед “Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз, визийн зөвшөөрөл найдвартай гаргаж өгнө” хэмээн олон нийтийн сүлжээ (WeChat)-ээр зар, ташаа мэдээлэл түгээх, гадаадын иргэдээс мөнгөн төлбөр авах үйлдэл удаа дараа гарч байна.

Тухайлбал, Тус байгууллагад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Д.Б нь БНХАУ-ын иргэн S.R-тэй хамтран гадаадын иргэдээс мөнгөн төлбөр авч, хууль бус визийн зуучлал үзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд гадаадын иргэн, уригч иргэн, хуулийн этгээд нь виз, зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа зөвхөн эрх бүхий байгууллагад хандах, хууль бус дундын зуучлалаас зайлсхийж, гэмт үйлдлийн золиос болж, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос авахыг зөвлөж байна.


ГИХГ: Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй