Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгдэж, нэг хүн нас баржээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.756 хүрсэн байна. Үүнээс нийслэлд 11863, орон нутагт 2888 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 18 болжээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт 70 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 15 хүн байна.
Тухайлбал, нийслэлд 41 хүн, хөдөө орон нутагт 29 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5283 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3675, 5-9 насны 1890 хүүхэд, 15-19 насны 1805 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 432, 25-29 насны 565 хүн өвдсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

| Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас баржээ | ||
| Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.