Шууд Chart

АНУ-ын Хөдөлмөрийн сайд Лори Чавес-ДеРемер албан тушаалаа орхино

2026-04-21 12:10:34

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны Хөдөлмөрийн сайд Лори Чавес-ДеРемер албан тушаалаа орхихоор болсон талаар Цагаан ордон 2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэдээллээ.

Түүний оронд дэд сайд Кит Сондерлинг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байна. Чавес-ДеРемерийн огцрох шийдвэр нь Хөдөлмөрийн яамны дотоод хяналтын шалгалттай давхцаж байгаа бөгөөд албан тушаалын эрх мэдэл зүй бусаар ашигласан, ажилтнуудтай зохисгүй харилцаа тогтоосон зэрэг хэд хэдэн зөрчилд холбогдон шалгагдаж байжээ.

Цагаан ордны мэдээлснээр тэрбээр хувийн хэвшилд ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд өөрийн ажлын хугацаанд “Америкийн ажилчдын төлөө ажилласан”-аа онцлон мэдэгдсэн аж.

Түүний огцролт нь Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд кабинетын гурав дахь сайд албан тушаалаа орхиж буй тохиолдол болж байна.


АНУ-ын Хөдөлмөрийн сайд Лори Чавес-ДеРемер албан тушаалаа орхино  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй