![](/uploads/201410/news/thumb/b74c32e64cb4ee86130297d1e92b598a_x3.jpg)
NBA-гийн улирлын тоглолтын өмнөх урьдчилсан шатны тоглолтууд болж байна. Өнөөдөр "Миами Хит" талбай дээрээ Орлондо Межикийг хүлээн авч тоглолоо. NBA-гийн шилдэг багуудын гал гарсан тоглолт нэмэлт цагаар шийдвэрлэгдсэн. Хугацааны эцэст 108-101 харьцаагаар "Орлонда Межик" ялалт байгуулсан билээ. Тоглолтын эхний хагаст 52-47 харьцаагаар "Мэжик" тэргүүлсэн ч сүүлийн хагаст цагтай зэрэгцсэн Ничолисийн амжилттай довтолгоо оноо болсноор 95-95 харьцаагаар тэнцсэн юм.
Нэмэлт цагт Мэрблийн тоглолт гайхалтай байж 8 оноо авснаар багтаа хожил авчирлаа. Миами Хит урьдчилсан тоглолтод ийнхүү хоёр дахиа хожигдож байна. Тэд энэ сарын 12-ны өглөө "Клевленд Кавалерс"-ын эсрэг тоглоно.
Энэ тоглолтод "Орлонда Межик" -ээс Крис Бош 18 оноо, самбараас есөн бөмбөг авч, Лоул Дэнг 18 оноо, самбараас зургаан бөмбөг авсан бол Дуэйн Уэйд талбайд гарсан 20 минутынхаа хугацаанд 11 оноог авчээ.
"Орлонда Межик" ээлжит хожлоо авлаа | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.