Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарчээ. Мөн МҮБХ-ны ээлжит “Их эе”-ийг тавдугаар сарын 15-нд товлосон байна.
Тавдугаар сарын бахийн барилдаан үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаанаар эхэлнэ.
- 5.1-нд: Үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаан
- 5.2-нд: “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаантай
- 5.3-нд: Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаантай
- 5.9-нд: Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Л.Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
- 5.10-нд: Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Уг нь 256 бөх барилддаг байсан юм. Өнгөрсөн жилээс 128 болгочихсон.
- 5.16-нд: Даншгийн дархан аварга С.Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
- 5.17-нд: “Алтан Жолоо групп” компанийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн уламжлалт барилдаантай.
- 5.23-нд: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдааныг товложээ.
- 5.24-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 134 дэх удаагийн барилдаан бий.
- 5.30-нд: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан. Энэ барилдаан уг нь маргааш байсан ч зохион байгуулагчдын зүгээс хойшлуулсан байдаг юм.
- 5.31-нд: МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно.
| Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.