Шууд Chart

Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ

2026-04-23 14:45:28

Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85,624 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд махны экспортын борлуулалтын орлого 345.3 сая ам.доллар болж дээд хэмжээнд хүрчээ.

2025 онд экспортолсон нийт махны 34,653 тонн нь адууны мах, 22,528 тонн нь боловсруулсан мах байжээ.

Манай улсын экспортын махны хамгийн том худалдан авагч нь БНХАУ бөгөөд нийт зах зээлийн 62 хувийг эзэлдэг. Харин экспортын махны 22 хувь нь Иран, Ирак  зэрэг Булангийн орнуудад ногдож байна.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас буураад байсан махны экспорт сүүлийн хэдэн жилд эрчимжжээ. 2020-2022 онд экспортын хэмжээ дунджаар 45 хувиар буурч, 2022 онд 16.0 мянган тонн болтлоо багассан. 2023 оноос эхлэн экспорт огцом сэргэж, 80.4 мянган тоннд хүрсэн нь цар тахлын дараах түүхэн дээд үзүүлэлт болсон юм.

Иймээс цаашид махны экспортыг нэмэгдүүлэх, экспортын нэр төрлийг өргөжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ-нд 4 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.


Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй