Шууд Chart

Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв

2026-04-27 12:35:07

Боловсролын яамнаас “OpenAI” компанийн Ази, Номхон далайн бүсийн түншлэлийн асуудал хариуцсан захирал Дээпс Дэ Силватай цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тус компанийн боловсролын чиглэлийн бүтээгдэхүүнүүд, тэр дундаа “ChatGPT Edu”-ийн талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн байна.

“OpenAI” компани боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх зорилгоор улс орнуудын Засгийн газруудтай хамтран хэрэгжүүлэх “Education for Countries” санаачилгыг эхлүүлээд байгаа юм. Энэхүү санаачилга нь хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх, багшийн чадавхыг бэхжүүлэх сургалт, судалгаа, үнэлгээний тогтолцоог дэмжихэд чиглэдэг.

Боловсролын яамны зүгээс боловсролын салбарт хиймэл оюуны шийдлийг үе шаттай нэвтрүүлэх бодлогын хүрээнд “Нэг хүүхэд-нэг AI туслах багш”, “Нэг багш-нэг AI туслах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг бууруулах технологийг нэвтрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг компьютер төхөөрөмжөөр хангах “Нэг сурагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг онцоллоо.

Монголын тал “Education for Countries” санаачилгад нэгдэх чиглэлээр “OpenAI” компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй