Шууд Chart

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна

2026-04-28 11:08:14

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргасан.
 
Энэ хүрээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг бий болгох, иргэдэд аюул ослоос сэрэмжлүүлэх дадал олгох зэрэг олон хэлбэрийн арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулах болжээ.
 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар олон улсын түвшинд баримталж буй чиг хандлага нь үйлдвэрлэлийн осол гарсан, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн хойно нь биш урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг болсон.
 
Зам, тээврийн салбарынхан ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, ажлын байрны эрсдэлийг арилгах, эрүүл ахуйн чанарыг сайжруулах чиглэлээр баримталж буй дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй