Шууд Chart

Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө

2026-04-28 14:07:58

2026 онд бүтээн байгуулалтын 179 төсөл, арга хэмжээний хүрээнд 14.889 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөсөн.

Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Нийслэлийн Засаг даргын 60 удаагийн захирамжаар 208 нэгж талбарын 34.5 га талбайд нөхөх олговор олгосон. 79 нэгж талбарын 6.4 га талбайд нөхөх олговор олгохоор хянаж байна.

Харин 514 нэгж талбарт хөрөнгийн үнэлгээ хийгээд байна.

2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн.

Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөлсөн юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна.


Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй