Умард Ирландын Белфаст хотын ойролцоох Данмюрри дүүрэгт дөрөвдүгээр сарын 26-нд цагдаагийн байрны гадна автомашинд байрлуулсан тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн хэрэг гарч, уг хэрэгт холбогдуулан нэг этгээдийг баривчилсан талаар албаныхан мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас барилга байгууламжид тодорхой хэмжээний хохирол учирсан боловч урьдчилан аюулгүй байдлын арга хэмжээ авсны үр дүнд хүний амь нас эрсдээгүй байна.
Халдлагыг Умард Ирланд дахь салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Энэхүү хэрэгтэй холбогдуулан 66 настай эрэгтэйг терроризмын хуулийн дагуу баривчилж, Белфаст хотын зарим хэсэгт нэгжлэг хийж, аюулгүй байдлын хяналтыг чангатгасан байна. Баривчилгаа болон мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг дөрөвдүгээр сарын 27–28-ны өдрүүдэд олон нийтэд хүргэжээ.
| Умард Ирландад автомашины бөмбөг дэлбэрч, сэжигтнийг баривчиллаа | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.