Панамын сувгийн боомтын үйл ажиллагаатай холбоотой маргаан хурцдаж, АНУ болон Латин Америкийн хэд хэдэн улс Хятадын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжиллээ.
Панамын шүүх Хонконгт төвтэй Си Кей Хатчисон компанийн Панамын сувгийн хоёр боомтыг ажиллуулах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь энэхүү зөрчлийн эхлэл болж байна. Уг шийдвэрийг АНУ-ын зүгээс Хятадын стратегийн нөлөөг бууруулах чиглэлд үзүүлсэн шахалттай холбон тайлбарлах нь бий.
Үүний дараа Хятадын тал Панамын далбаатай хөлгүүдэд тавих хяналтыг чангатгаж, шалгалт, саатлыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн дарамт үзүүлж буй хэлбэр гэж ажиглагчид үзэж байна.
АНУ болон Латин Америкийн зарим улс Хятадын энэхүү үйлдлийг Панамын тусгаар тогтнолд нөлөөлөх оролдлого гэж үзэн шүүмжилж, олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Панамын суваг нь дэлхийн худалдааны чухал зангилаа бөгөөд нийт тээврийн урсгалын ойролцоогоор тав орчим хувь нь уг сувгаар дамжин өнгөрдөг. Иймээс тус бүс нутаг дахь геополитикийн өрсөлдөөн нь зөвхөн бүс нутгаар хязгаарлагдахгүй, дэлхийн худалдаа, тээврийн сүлжээнд нөлөөлөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
| Панамын сувгийн маргаантай холбогдуулан Хятадыг шүүмжиллээ | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.