Шууд Chart

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

2026-04-29 17:55:18

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Эрсдэлийн удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэж буй хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явц, үр дүнтэй танилцлаа.

Энэ үеэр цаашид бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг гаргасан.

Үүнд:

  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх сайн дурын хэсэг байгуулан үйл ажиллагааг эрчимжүүлэх,
  • Уулын өндөрлөг цэгүүдийг камерын нэгдсэн системээр хянах,
  • огоон бүсийн иргэд олноор зорчдог байршлуудад сэрэмжлүүлэг самбар байршуулах,
  • Ой хээрийн түймэр унтраах уст цэг /худаг/, хөв цөөрөм байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг судалж, хэрэгжүүлэх,

Нийслэлийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн 21 бүлгийн 150 орчим алба хаагч, өдөр бүр гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймрийн 2, шар өвсний гал түймрийн 73 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлага мэдээллийн 17 дуудлагад ногоон бүсийн эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид шуурхай ажиллан, гал түймрийг унтраасан.


Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй