Шууд Chart

Мали улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж дууслаа

2013-08-01 16:58:32

Өнгөрсөн жил цэргийн эргэлт болж, үймээн дэгдсэн Мали улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссан байна. Мали улсын хүн ам 15 сая хэдий ч 6 сая 800 хүн сонгуульд саналаа өгчээ. Гэхдээ энэ тоо Хойд болон Өмнөд Малид харилцан адилгүй байгаа гэнэ. Одоо ч тогтворгүй байгаа хойд нутгийн иргэд санал хураалтанд идэвхигүй оролцсон гэлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж Мали даяар нийт 20,000 санал хураах байр ажиллажээ. Сонгуульд тус улсын ерөнхий сайд асан Ибрахим Бубакар Кеита, экс сангийн сайд зэрэг нийт 27 нэр дэвшигч Ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм. Тэд бүгд мөрийн хөтөлбөртөө улсынхаа тогтворгүй байдлыг намжаах, эдийн засаг улс төрийн шинэчлэл хийхийг зорьсон байна. Хэрвээ энэ удаагийн сонгуулиар аль нэг нэр дэвшигч ялалт байгуулж чадахгүй бол дараагийн сонгуулийн товыг ирэх Наймдугаар сарын 11 гэж зарлаад байгаа юм. Үүнтэй зэрэгцээд тус тивийн Өмнөд хэсэгт орших Бүгд Найрамдах Зимбабве улсад Ерөнхийлөгчийн сонгууль тайван өрнөж байна. Байгалийн баялагаараа арвин тус улсыг ирэх жилүүдэд хэн удирдах нь өчигдөр дууссан санал хураалтын хариунаас тодрох юм. Тус улсын сонгуульд нэр дэвшигчдын дунд төрийн эрхийг 33 жил барьсан Роберт Мугабе байгаа юм. Ажиглагчид сонгуулийн явц тайван, элдэв будлиангүй болж байна гэж дүгнэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мали улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж дууслаа  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй