![](/uploads/201410/news/thumb/e9d819406d636a5a8d29a6b887d13560_x3.jpg)
Өнөөдөр ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” төсөл танилцууллаа. Уг төслийг "Marie stopes international" олон улсын байгууллага өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс эхлэн хоёр жил хагасын хугацаатай хэрэгжүүлэхээр болсон байна.
Төслийн зорилго нь Монгол Улсын хэмжээнд жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Учир нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл дутмаг байгаагаас жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийн хэрэгцээ бага, үр хөндөлт их байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд 1000 төрөлтөд 195 үр хөндөлт байгаа гэсэн тоо гарсан ба 25-35 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн хувь өндөр байгаа аж.
Үр хөндөлт их байна | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.