Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлт дэх МАА-н асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

2026-04-30 11:06:57

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх арга технологийг сайжруулах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны тавдугаар сарын 6-нд болно.

Энэхүү хуралд Монгол Улс болон БНХАУ, Швейцарь, Канад улсын эрдэмтэн, судлаачид оролцож, хүлэмжийн хийн ялгаралт, цаг амьсгал, орчны өөрчлөлт, амьтны генетик нөөц ба байгалийн бэлчээр, Монгол орны нөхцөл байдал, бэлчээрийн мал аж ахуйн арга, туршлага зэрэг өргөн сэдвийн хүрээнд 30 гаруй илтгэл хэлэлцүүлнэ.


Уур амьсгалын өөрчлөлт дэх МАА-н асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал болно  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй