Нийслэлийн хэмжээнд галын автомашиныг усаар хангах зориулалттай ил болон далд усны цэг буюу гидрантуудын бэлэн байдал, хэвийн ажиллагааг хангах зорилготой нэгдсэн хяналт шалгалт үргэлжилж байна.
Энэ хүрээнд
- Судалгаанд бүртгэлтэй 200 гидрантын хэвийн ажиллагааг шалгах
- Шинээр суурилуулсан гидрантуудын бэлэн байдал, даралт, холболтыг турших
- Галын автомашинд ус ачилт хийж, дүүргэлтийн хугацааг тогтоох
- Гидрантын байршлыг зурагт координатжуулах, тэмдэгжүүлэх
- Эвдрэл гэмтэлтэй гидрантыг илрүүлж, засварын зардлын тооцоо гаргах
Шинээр төлөвлөж буй усан цэгүүдийн байршлыг тодорхойлж, гал түймэр унтраах үйл ажиллагаанд шаардлагатай усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

| Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна | ||
| Үзсэн: 83 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.