Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд салбарын холбоодтой уулзахад арьс ширний салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, үнэгүйдээд буй арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлаар тус холбооноос бүтээлч санал гарсныг тэмдэглэж, Эмээлт эко АҮП-ийн бүтээн байгууулалтыг эрчимжүүлэн ашиглалтад оруулах асуудалд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.
Арьс ширний 23 үйлдвэрийг үе шаттайгаар Эмээлтэд нүүлгэн шилжүүлснээр технологио шинэчлэх, Монголын арьс ширний үйлдвэрүүд LWG гэрчилгээтэй болох, дээд зэргийн тогтвортой гарал үүслийн бүсэд багтах, бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүрэн үйл ажиллагаа явуулах, "Цагаан алт" хөтөлбөрийн арьс ширний экспортын зорилтыг биелүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Сайд Ц.Идэрбат суурь асуудлаа шийдвэрлэхийн тулд малчдын бэлтгэж буй арьсны чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 5 сумыг сонгон малын өвчлөлийг арилгах, арьс ширийг стандартын дагуу боловсруулж, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, эргэлтэд оруулах чиглэлээр анхны загвар зургийг гаргахыг ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Дондогдоржид даалгалаа.
Жишээлбэл, хуучнаар Худалдаа бэлтгэлийн ангийн загварыг шинэчлэн гаргах, түүхий эдийн ахисан шатны боловсруулалтыг хийх, арьс шир бэлтгэхэд тулгамдаж буй малын паразиттах, нядлах үеийн исгэлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэж эргэлтэд оруулах суурь асуудлыг шийвэрлэхээр зорьж буй юм.
МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн хэлэхдээ энэ жил дотоодын ААН-үүдээс арьс ширээ технологийн дагуу боловсруулж нийлүүлэхэд үхрийн арьс 30-35 мянган төгрөг, ямааны арьс 80 мянган төгрөг хүрснийг онцолж, арьс ширний анхан шатны боловсруулалт, тээвэрлэлт чухлыг тэмдэглэв гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Арьс, ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэнэ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.