![](/uploads/201410/news/thumb/10430585bf63eedbf816d957826f01a3_x3.jpg)
Дэлхийн Эрүүл Мэндийн Холбоо WHO байгууллага интернэт сүлжээнээс хамааралтай иргэдийн судалгааг Өмнөд Солонгосын иргэдэд түшиглэн гаргахаар боллоо.
Урьдчилсан судалгаагаар нийт интернет хэрэглэгч иргэдийнхээ тоогоор сүүлийн таван жилийн туршид дэлхийд тэргүүлээд буй Солонгос орны хувьд интернет тоглоом болон интернет хэрэглээнд хэт автагсдын тоогоороо ч дэлхийд тэргүүлсэн дүн гарчээ. Тийм учраас тус улсын иргэдийн дунд явуулах томоохон хэмжээний судалгаанд үндэслэн, тухайн хүн интернетэд хэт автаж байгаа тухай албан ёсны түвшинг Дэлхийн Эрүүл Мэндийн Холбооноос өөрийн зардлаар хийхээр болсон байна.
Мэргэжлийн байгууллага ирэх 2017 оноос эхлэн интернет хэрэглэгчдийн дунд хийсэн судалгааны баримталж болох дүн мэдээг гаргах аж.
Солонгос интернетээс хамааралтай иргэдийн тоогоороо тэргүүлж байна | ||
Үзсэн: 1572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.