![](/uploads/201410/news/thumb/786e33b49bed0e6ac8838f9dc62cc759_x3.jpg)
Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин" “Татвар төлөгчдийн 17 тэрбум төгрөгийг залгисан утаагүй түлшний үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ”, “Партизануудад байр олгохыг хүсч УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив”, “Сарын дундаас ихэнх нутгаар цочир хүйтэрнэ” зэрэг сурвалжлага, ярилцлагуудыг онцложээ.
"Өнөөдрийн сонин" энэ дугаарын “тоймчийн үг” буланд “Фракц бүр нэг квотоо хураалгах тохиролцоо хийжээ”, “Д.Отгондалай: Монгол Улсын тамирчин болж төрсөндөө би хэзээ ч харамсаж байгаагүй”, “Ц.Оюунгэрэл: Нөхөр маань зардлаа өөрөө төлсөн”, мөн дугаарын онцлох сэдвээр “Нүүрсний салбарынхан “нар харахгүй” нь” зэрэг мэдээ нийтлэл, ярицлагыг онцложээ.
"Зууны мэдээ" сонин энэ өдөр “Буудай тойрсон будлиан” сэдвээр баримт тайлбар дэлгэжээ. Мөн тус сониноос “11 сайдыг шинээр томилно”, “С.Дэмбэрэл: Сар бүтэн хиртсэн үедээ улаан харагддаг”, “А.Болдбаатар: Би ДОХ-оос бусад бүх өвчнийг анагаадаг” зэрэг ярилцлага, мэдээ мэдээллийг хүлээн авах боломжтой.
"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд “Шонхор фракцийн айлгах төлөвлөгөө АН-ыг донсолгох уу”, “Шүүмжлэлд ажирдаггүй Н.Батбаяр сайд засагт үлдэж магадгүй” ярилцлагын буланд “Б.Дэлгэрмаа: Сингапур бол хөрөнгө оруулалтын асар том боломж” зэрэг тойм, ярилцлагуудыг онцлосон байна.
"Үндэсний шуудан" сониноос “Цэрэг татлага энэ сарын 15-нд эхэлнэ”, “Е,С зөвшөөрөл аваагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй”, “Э.Бат-Үүл: Засгийн газар хотыг дампууруулж мэдэх нь”, “Улсын дээд шүүх 1949 гэрээг хэрэгссэнгүй" зэрэг мэдээ, сурвалжлагуудыг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.