Шууд Chart

“Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

2026-05-11 16:38:44

Хүүхдийн техник сэтгэлгээ, инженерчлэлийн суурь мэдлэг, бүтээлч ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус тэмцээнд  18 аймаг, нийслэлийн 6 дүүргээс нийт 184 хүүхэд оролцон авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ сорин өрсөлдөв. Ур ухаан, бүтээлч байдлаараа үе тэнгийн найзуудаа манлайлан оролцож, шалгарсан:

Улаан ангилал (5-7 нас)

  1. Ө.Гарьд /СХД-ийн “Хөгжил” сургуулийн сурагч/
  2. Э.Мөнхтулга /Дорнод аймаг, Чойбалсан сум/
  3. Г.Даваадорж /Өвөрхангай аймаг, Арвайхээр сум/
  4. Ё.Эрдэнэмөнх /Баянхонгор аймаг, Богд сум/

Шар ангилал (8-10 нас)

  1. Б.Бат /Дорнод аймаг/
  2. Ц.Анунсувд /СХД-ийн 62 дугаар сургууль/
  3. Э.Болд /Хэнтий аймаг, Өлзийт сум/
  4. Ч.Мөнхбат /Өвөрхангай аймаг, Арвайхээр сум/

Ногоон ангилал (11-13 нас)

  1. Ж.Ханхонгор /Говь-Алтай аймаг/
  2. Ч.Үеэл /Өмнөговь аймаг, Даланзадгад сум/
  3. О.Оргил /Өвөрхангай аймаг, Арвайхээр сум/
  4. Г.Цандэлэг /Баянхонгор аймаг, Богд сум/

Цэнхэр ангилал (14-17 нас)

  1. Б.Ууганбаяр /Өвөрхангай аймаг, Арвайхээр сум/
  2. Э.Ууган-Эрдэнэ /Говь-Алтай аймаг/
  3. Б.Билгүүнзандан /Өвөрхангай аймаг/
  4. П.Пүрэвдалай /Завхан аймаг/ нар амжилттай оролцсон байна.

“Дүдү машин” нь зөвхөн өрсөлдөөн бус, хүүхэд бүр өөрийгөө нээж, шинэ зүйл бүтээж, гэр бүлээрээ хамтдаа хөгжих үнэ цэнтэй аялал юм.


“Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй