Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 оны 5 дугаар сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Уг хурал 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдах бөгөөд хуралд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно.
МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав 2018 оноос хойш ажиллаж байгаа.
МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай аж.
| Монголын үндэсний бөхийн холбооны “Их эе" хурал энэ сарын 15-нд болно | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.