ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр салбарын “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзан, хэрэгжиж байгаа төслүүдийн талаар танилцуулга мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өнөөдрийн байдлаар дөрвөн төсөл хэрэгжиж байна.
Үүнээс Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн үр дүнг хэлэлцэж байгаа бол “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”, “Цахим хоршоо”, “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл тус тус үргэлжлэн хэрэгжиж байна.
Эдгээрээс Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 7 аймгийн 11 суманд ногооны талбайн усалгааны системийг суурилуулж байгаа юм. Гэвч төсөл хэрэгжсэн зарим сумын усалгааны системийн ашиглалт хангалтгүй, барилга байгууламж нь зураг төслийн алдаатай байснаас нэмэлт зардал шаардагдсан, хугацаа алдсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал гарчээ.
Сайд Ц.Идэрбат салбарын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлын чанар, үр дүнд онцгой анхаарах, Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар IV” аян зэрэг төсөл, хөтөлбөрүүд болон бусад төслийг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах, энэ талаар яам, “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” хоёр нэг цонхоор харах ёстойг онцоллоо.
Мөн төслийн бүтээн байгуулалтын зураг төсөлд алдаа гарсны хариуцлагыг хэн хүлээх, холбогдох байгууллагууд хяналт тавьсан эсэх, магадлашгүй ажлын зардлыг нь гаргаж, хугацаа алдаж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах зэрэг тодорхой үүрэг, чиглэл өгөв. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
| ХХААХҮ-ийн сайд салбарын хэмжээнд хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын ажлын чанар, үр дүнд онцгой анхаарах ёстой | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.