Шууд Chart

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулан өглөө

2026-05-13 16:12:32

Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэлийг бууруулах, ой, хээрийн болон объектын гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн төвсийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын хэлтэст ой, хээрийн гал түймрийн үед ашиглах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Тодруулбал, нийт 29 нэр төрлийн 121 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр нь гамшгийн үед шуурхай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд оролцлоо.


Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулан өглөө  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй