Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа

2026-05-18 12:04:50

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.
 
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна. АШУҮИС нь бүрэлдэхүүн 8, орон нутаг дахь харьяа 3 сургууль, судалгааны нэгжтэй. 800 орчим багш, ажилтан, 16 мянга гаруй оюутантай, эрдэм оюуны томоохон төв юм.
Хүн амын амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм мэдлэг, ур чадвар, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа АШУҮИС-ийн үе үеийн эрдэмтэн багш, хамт олон, төгсөгчдөд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар төрийн бодлогын уялдааг хангах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний зөвлөл байгуулж, уламжлалт анагаах ухааны анхдагч хуулийн төсөл боловсруулж байна.
АШУҮИС-ийн харьяа “Эрхэс” уламжлалт анагаахын 100 ортой сувилал нь сувилагч, эмнэлгийн мэргэжилтний дадлагын суурь бааз болох төдийгүй уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
Шинэ хичээлийн жилээс Уламжлалт анагаах ухааны шавь сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Нянзаадарын Даваасүрэн, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхимийн ахмад багш, профессор Цэрэндоржийн Дагвадорж нарт Гавьяат эмч, Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Хасагийн Алтайсайханд Хүний гавьяат эмч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй