Шууд Chart

Лавлагаа лабораторийн албанд молекул биологийн бүрэн автомат систем суурилууллаа

2026-05-18 12:16:59

“Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Лавлагаа лабораторийн албанд Молекул биологийн бүрэн автомат системийг хүлээн авч суурилууллаа.

Тус системийг ашиглалтад оруулснаар нуклеин хүчил ялгах, ПГУ-ын холимог бэлтгэх, ДНХ-ийг олшруулж тодорхойлох гурван үе шаттай үйл явцыг бүрэн автоматжуулж байна.

Системийн ашиглалтын сургалтыг ажлын байранд 17 эмч, ажилтанд, БНСУ-ын Дэжон хот дахь BIONEER corporation-ны Сургалт, судалгааны төвд 4 эмч, ажилтанд тус тус зохион байгууллаа.

Молекул биологийн бүрэн автомат систем суурилуулснаар зоонозын халдварт өвчний эмнэл зүйн оношийн баталгаажуулалт сайжирч, шинжлэгчээс шалтгаалах алдааг хамгийн бага түвшинд хүргэх ач холбогдолтой юм гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.  


Лавлагаа лабораторийн албанд молекул биологийн бүрэн автомат систем суурилууллаа  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй