Шууд Chart

ОХУ-ын “Гэгээн пантелеймон” эмнэлгийн галт тэрэг Монголд ирлээ

2026-05-19 09:41:14

“УБТЗ” ХНН “Эрүүл төмөр замчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгмийн “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн бүрэлдэхүүн өчигдөр  Монголд ирлээ. Тэд  тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл Монголд ажиллаж, төмөр зам дагуух өртөө зөрлөгийн төмөр замчид болон орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийнэ.

14 вагоноос бүрдэх хөдөлгөөнт эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэгээс гадна ЭХО, ЭКГ, рентген, лабораторийн шинжилгээ хийх боломжтой.

Үзлэг оношилгоо 08:00-18:00 цагт дараах өртөөдөд явагдана.

  • Замын-Үүд – 5 дугаар сарын 19-20
  • Сайншанд – 5 дугаар сарын 21-22
  • Чойр – 5 тавдугаар  сарын 24-25
  • Улаанбаатар-1 өртөөнд 5 дугаар  сарын 26-28
  • Зүүнхараа – 5 дугаар сарын 30-31
  • Дархан-1 – 6 дугаар  сарын 1-2
  • Сүхбаатар – 6 дугаар  сарын 3-4

Үзлэгт хамрагдах иргэд тухайн өртөөний Төмөр замын төв эмнэлгийн эмчид бүртгүүлж, цаг авна.

 


ОХУ-ын “Гэгээн пантелеймон” эмнэлгийн галт тэрэг Монголд ирлээ  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй